E-Sport-н шилдэг тамирчин Л.Энхтайван Хятадын багт тоглохоор болжээ



Монголын цахим спортын түүхэн дэх хамгийн амжилттай тоглогч Энхтайван буюу Machinegun Хятадын Eclipse багт элссэнийг хэдхэн цагийн өмнө тус багийн удирдлагууд зарлажээ. Цагтаа АНУ-ын Splyce багт элсэж Азиас өөр тивийн багт орж чадсан анхны тоглогч болж байсан тэрбээр Монголын шилдэг баг The MongolZ-ыг орхиод чөлөөт агент болоод байсан юм. Хэдхэн цагийн өмнө энэхүү зураг Хятадын вебүүдээр тавигдаж Machinegun Eclipse-д элссэн нь тодорхой болсон байна. Ийнхүү Machinegun одоогийн байдлаар гадаадын багт тоглож байгаа Монголын 4 дэх тамирчин болж байгаа юм. Kabal, Dobu нар Хятадын 5 power багт тоглож байгаа бол Erkast Австралийн Grayhound багийг ахлан тоглож байгаа билээ. 
Харин The MongolZ багийн хувьд Ncl, tsogoo, Temkawow, Maaraa, Hang4u гэсэн бүрэлдэхүүнтэйгээр дараагийн тэмцээнүүддээ оролцох шуум тараад байна. Учир нь өмнө нь The Lof-ын багт тоглож байсан hang4u өөрийн Faceit хаяг дээрээ The MongolZ логог байршуулсан бөгөөд Steam дээр багийн бүрэлдэхүүнд элссэн байна. 

Eclipse багийн бүрэлдэхүүн:
China Lei "bottle" Mao
China YangYang "ayaya" Zheng
China Wei "shuadapai" Wang

China Yue "AE" Yu



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн