Алан Пардью үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө



Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Вест Бромич Альбион” клубын клубын дасгалжуулагч А.Пардью дасгалжуулагчийн ажлаасаа чөлөөлөгдлөө. 56 настай Англи дасгалжуулагч А.Пардью өнгөрсөн оны 11 сарын 29-нд Тони Пулис дасгалжуулагчийн ажлыг хүлээн авч “Вест Бромич Альбион” клубтэй ажиллаж эхэлсэн.

“Вест Бромич Альбион” клубыг хүлээн авсан А.Пардью өнгөрсөн хугацаанд багаа удирдан нийт 22 тоглолтонд оролцохдоо 2 хожил, 4 тэнцээ авч 16 удаа хожигдол амссан. Түүний удирдсан “Вест Бромич Альбион” баг Английн Премьер лигийн хүснэгтийн хамгийн сүүлд 32 тоглолтын дараах байдлаар 3 хожил 11 тэнцээ, 18 хожигдолтойгоор 20 оноотой байна. Ерөнхийдөө “Вест Бромич Альбион” клуб энэ улиралд доод лигт унах нь тодорхой болсон. Ямартаа ч “Вест Бромич Альбион” баг 2017-2018 оны улирал эхэлснээс хойш 2 дахь дасгалжуулагчаа ажлаас нь халж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн