Жоел Матипийн улирал дууслаа



Английн Ливерпүүл клубын төвийн хамгаалагч Жоел Матип гуяндаа гэмтэл авчээ. Иймээс түүний хувьд улирал нь дууссан гэж багийнх нь зүгээс албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Премьер лигийн 32-р тойргийн хүрээнд Кристал Паласыг 2:1 онооны харьцаатай хожсон тоглолтод бүтэн 90 минут тоглосон юм. Тухайн тоглолтыг бага зэргийн зовиуртай дуусгасан Матип тоглолтын дараа эмчийн үзлэгт хамрагдсан байна. Гэтэл түүний зовиур нь бодсноос илүү хүнд байж хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарчээ. Өдгөө 26 настай Камерун  хамгаалагчийн хувьд энэ улиралд багийнхаа хамгаалалтын гол хүн нь байж, Аваргуудын лигийн шөвгийн 8-д үлдээд байсан юм. Гэхдээ ингээд харамсалтай нь улиралаа дуусгахаар болж байна. Түүнийг орлож Хорват хамгаалагч Деян Ловран гарааны бүрэлдэхүүнд Виржил ван Дайктай хамтран талбайд гарна. Улаанууд өнөө шөнө Аваргуудын лигийн шөвгийн 8-н шатны эхний тоглолтоо Анфилд цэнгэлдэх хүрээлэндээ Английн нөгөө баг Манчестер Ситигийн эсрэг хийх юм.

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн