Ширээний теннисний насанд хүрэгчдийн УАШТ Дорноговь аймагт эхэллээ



Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ ойн хүрээнд ширээний теннисний улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн 53 дахь удаагийн тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд хотод биеийн тамир спортын газар болж байна. Энэ удаагийн тэмцээнд Ховд, Дорнод, Говьсүмбэр, Баянхонгор, Сэлэнгэ, Завхан, Дорноговь зэрэг аймгуудын 24 байгууллагын 150 гаруй шилдэг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Мөн насанд хүрсэн тамирчдаас гадна зэрэглэл өндөртэй өсвөрийн тамирчид оролцож байгаагаараа онцлог. Ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнийг Төмөрт өргөө ХХК, Монголын ширээний теннисний холбоо, Дорноговь аймгийн засаг даргын тамгийн газар, Дорноговь аймгийн биеийн тамир спортын газар нар хамтран зохион байгуулж байна. Өнөөдөр мөн Дэлхийн ширээний теннисний өдөр тохиож байна. Ширээний теннисний үе үеийн тамирчин, багш дасгалжуулагч, зүтгэлтнүүдэд баяр хүргээд амжилт хүсье.

2018 оны ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээнд олон улсын шүүгч, шүүгчдийн зөвлөлийн дарга Э.Мөнхбилэг болон бусад олон улсын шүүгч нар Дорноговь аймгийг зорин очжээ. Мөн ахмад дасгалжуулагч Д.Сарантуяа, Л.Халзан М.Алтангэрэл нар аймгийн засаг даргын өргөмжлөлөөр ширээний теннисний улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр шагнуулсан юм.  Ширээний теннисний УАШТ ням гарагт буюу энэ сарын 8-ны өдөр өндөрлөнө.

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн