Конор Макгрегор танхайрсан байна



1993 онд АНУ-д байгуулагдсан Холимог тулааны анхны холбоо болох ЮФС-ийн 223 дахь удаагийн тулаанууд энэ амралтын өдрүүдэд Бруклин хотын Барклэйс центрт болно. Энэ удаагийн хамгийн сонирхолтой тулаануудын тоонд Оросын тулаанч Хабиб Абдул Мана Пович Нурма Гомедов болон Америкийн Макс Халловей нарын тулааныг нэрлэж болно. Мөн түүнчлэн Польшийн эмэгтэй тулаанч Йоанна Енджейчек Америкийн Роүз Намаюнас, Бразилийн Ренато Мойкона, Америкийн Калвин Каттер, Америкийн Кайл Бочнайк, Оросын Забит Магомед Шарипов, Америкийн Александр Якүйнта, Пол Фелдер нарын тулаан болно. Тэгвэл эдгээр тулаануудын өмнө хэвлэлийн хурал боллоо. Хурлын үеэр хөнгөн жингийн шилдэг тулаанч, Ирландын Конор Мак Грегор танхайрч үймээн дэгдээсэн учраас Нью Йорк хотын цагдаагийн 78-р хэсэг дээр саатуулагдсан байна. Конор МакГрегор түүний бэлтгэлийг нь хангагч, найз Артём Лобовыг Оросын тулаанч Хабиб Нурма Гомедов  дээрэлхсэн учраас өс санасан Ирланд тулаанч, энэхүү үймээнийг тарьсан байна. Түүнд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, танхайрсан гэсэн зүйл ангиар шийтгэл хүлээлгэж магадгүй байна.

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн