Йонатан Куик хаалгандаа хамгийн бага гоол алдсан



ҮХЛ-ийн 2017-2018 оны Женнингс Трофи цом буюу хаалгандаа хамгийн бага гоол алдсан хаалгачид олгодог цомын эзнээр Холливудын хот Лос-Анжелес Кингс багийн хаалгач Й.Куик шалгарлаа. Тэрээр энэ улиралд хаалгандаа 203 гоол алдсан нь бусад 30 багийн хаалгачдаас хаалгандаа хамгийн бага гоол алдсан үзүүлэлт болсон байна. Ингэснээр Й.Куик тус цомыг 2 дахь удаагаа хүртэж байна.

Хаалгач Й.Куикийн сайн тоглолт багаа плэй-оффт ороход чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Өнгөрсөн улиралд тун хангалтгүй тоглож плэй-оффын гадна үлдээд байсан Лос-Анжелес Кингс баг эргэн ирсэн. Үүнд багийн хаалгачийн үүрэг оролцоо маш их байсан нь дамжиггүй юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн