Себастьян Ожье нутгийнхаа гараанд тэргүүллээ



Авто ралли уралдааны 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ний энэ оны 4 дэх гараа Франц улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Францын гараа нь цардмал зам дээр нийт 334.02 км зайд 12 гараанд явагдсан бөгөөд С.Ожьегийн баг 3 гараанд түрүүлж нийт 3 цаг 26 мин 52.7 сек-н амжилт үзүүлсэн амжилтаар улирлын 3 дахь түрүүгээ хүртлээ.

Францын гарааны ТОП-10-т багтсан баг:

  1. С.Ожье (Ford Fiesta)
  2. О.Танак (Toyota Yaris)
  3. Т.Нювилле (Hyundai i20)
  4. Д.Сордо (Hyundai i20)
  5. Э.Эванс (Ford Fiesta)
  6. Э.Лаппи (Toyota Yaris)
  7. А.Миккелсен (Hyundai i20)
  8. Я.Копески (Skoda Auto)
  9. К.Мийке (Citroen C3)
  10. Й.Бонато (Citroen C3)

Францын гараанд тэргүүлсэн С.Ожье энэ улирал эхэлснээс хойш 4 дэх гараандаа түрүүлж байгаа бөгөөд 84 оноотой ДАШТ-ний тэргүүлж байна. Дараагийн гараа 4 сарын 26-29-ний өдрүүдэд Аргентин улсад шороон замтай явагдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн