Кэл Кратчлоу Аргентины гараанд түрүүллээ



Мото спортын motoGP уралдааны 2018 оны ДАШТ-ний 2 дахь гараа өнгөрөгч амралтын өдөр Аргентин улсын Сантьяго дель Эстеро хотын авто дромд боллоо. Урьдчилсан "Honda” багийн Д.Педроза, М.Маркуэз болон “Ducati” багийн Ж.Миллер нар хамгийн сайн цагийн амжилт үзүүлж байсан бөгөөд байрлал тогтоох уралдаанд Ж.Миллер тэргүүлсэн. Ингээд ням гаригт болсон үндсэн гараанд байрлал тогтоох уралдаанд 10-аар гарсан “Honda” багийн К.Кратчлоу 40 мин 36.342 сек-н амжилтаар түрүүлсэн байна.

Аргентины гранпри уралдааны ТОП-10-т багтсан тамирчид:

  1. К.Кратчлоу (Honda) – 40:36.342
  2. Ж.Зарко (Yamaha) +0.251
  3. А.Ринс (Suzuki) +2.501
  4. Ж.Миллер (Ducati)
  5. М.Виналес (Yamaha)
  6. А.Довизиосо (Ducati)
  7. Э.Рабат (Ducati)
  8. А.Ианноне (Suzuki)
  9. Х.Саяхрин (Yamaha)
  10. Д.Петруччи (Ducati)

Гараанаас 24 тамирчин гарч уралдсан ч Д.Педроза, А.Эспаргаро болон Б.Смит нар уралдааны замаа дундаас нь орхисон байна. Аргентины гараанд тэргүүлсэн “Honda” багийн тамирчин К.Крутчлоу 38 оноотой дэлхийн аваргыг тэргүүлж байна. Дараагийн гараа 4 сарын 20-22-ны өдрүүдэд АНУ-д зохион байгуулагдана.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн