Бельги дугуйчин уралдааны үеэр осолдож амиа алдлаа



Франц улсад зохион байгуулагддаг Мэргэжлийн дугуйн 116 жилийн түүхтэй холын зайн нэг өдрийн Paris-Roudaix уралдаан өнгөрсөн амралтын өдөр болж өндөрлөлөө. Нийт 257 км зайд явагддаг тус уралдаанд 170 гаруй дугуйчин өрсөлдснөөс Bora-Hansgrohe багийн Словак дугуйчин П.Саган 5 цаг 54.06 сек-н амжилтаар тэргүүлсэн байна.

Гэвч тус уралдаанд нэгэн харамсалтай үйл явдал болсон нь “Verandas Willems-Crelan” багийн 23 настай Бельги дугуйчин Майкл Гүүлартс дугуйн ослоос болж хүнд бэртэл авсан байна. Бельги тамирчин бэртлээ даалгүй эмнэлэгт хүргэгдэн амиа алдсан байна. М.Гүүлартс 2014 оноос мэргэжлийн дугуйн карьераа эхлүүлж байсан бөгөөд энэ оноос багтайгаа гэрээ байгуулан уралдаж байжээ. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн