Монголын шайбтай хоккейн шигшээ багийнхан Азийн цомын аварга боллоо



Монголын шайбтай хоккейн шигшээ баг Чаллэнжэ кап тэмцээнээс анх удаа аваргын алтан медаль хүртлээ. Азийн цомын тэмцээн Филлиппиний нийслэл Манила хотод болсон юм.

Өмнө нь Монголын шигшээ баг энэ тэмцээнээс 4 удаа хүрэл, 1 удаа мөнгөн медаль хүртэж байсан юм. Дэлхийн шайбтай хоккейн холбоо буюу (IIHF)-ноос зохион байгуулдаг зэрэглэл тогтоох Азийн цомын тэмцээн Филиппиний нийслэл Манила хотод энэ сарын 2-8-ны өдрүүдэд болсон юм. Монголын шайбтай хоккейн шигшээ баг 3 хожил нэг хожигдолтой тэмцээний аваргын алтан медаль хүртэж аваргын цом өргөлөө. Ингэснээр тэд 20 жилийнхээ хөдөлмөр бэлтгэл сургуулилтын үр дүнд Азийн цомын аварга болж түүхэндээ томоохон тэмцээнээс анхны алтан медалиа хүртэж байгаа нь энэ юм. Монголын хоккей холбооны ерөнхийлөгч Жавхалан, хоккейн шигшээ багин дасгалжуулагч Мэргэн нар багаа удирдсан юм. Шигшээ багийн тамирчид эхний тоглолтондоо хүчтэй өрсөлдөгчдийн нэг Сингапурын багийг 5:3 онооны харьцаатай хожиж 2 дахь тоглолтондоо Кувейтийн шигшээ багийг 11:2 харьцаатай хожоод байсан юм.

Ингээд 3 дахь тоглолтоо Монголын шигшээ талбайн эзэн орон Филиппиний шигшээ багийн эсрэг хийж ширүүхэн өрсөлдөөний эцэст 6:5 онооны харьцаатай Монголын шигшээ өрсөлдөгч багтаа хожигдсон. Гэсэн хэдий  ч Монголын шайбтай хоккейн шигшээ баг 6 оноотой үлдсэн юм. Ингээд Монголын шигшээ баг өчигдөр сүүлийн тоглолтоо адилхан 6 оноотой 2 хожилтой байсан Тайландын багийн эсрэг хийж 3 үеийн тоглолтын турш ширүүхэн өрсөлдөн 5:1 онооны харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Сүүлийн тоглолтын гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд Ингэснээр Монголын баг нийт 9 оноотой болж Азийн цомын АШТ-д оролцож байгаа багуудыг хүснэгтээр тэргүүлж Азийн цомын аваргаар тодорлоо. Харин мөнгөн, хүрэл медалийг Тайланд болон Филиппин улсын багууд хүртлээ. Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч багийн гишүүдэд бүгдэд нь баяр хүргэе.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн