Самбо бөхийн өсвөр үеийн УАШТ Завхан аймагт боллоо



Самбо бөхийн 39 дэх удаагийн өсвөрийн УАШТ Завхан аймгийн Улиастай хотод нээлтээ хийлээ. Энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул самбо бөхийн ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Дагвын Баянмөнхийн нэрэмжит болгосноор онцлог болсон юм.


Монгол улсад Самбо бөх үүсч хөгжсний 50 жилийн ойн хүрээнд Завхан аймгаас төрөн гарсан олон алдартнуудын нэг, ОУХМ Д.Баянмөнхийн нэрэмжит 39 дэх удаагийн Самбо бөхийн өсвөрийн УАШТ өнөөдөр Завхан аймгийн Улиастай хотод нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээнд Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, Монголын Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч. Насантогтох, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Б.Ариун-Эрдэнэ, МУГТ Н.Бүргэдаа, МУГТ О.Цогтгэрэл, МУГД Г.Энхбаяр, МУГД Ш.Цэвэлмаа, МУГД Ж.Баярсайхан нарын албан бусад хүмүүс оролцлоо. 

39 дэх удаагийн өвсөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулалтанд Монголын Самбо бөхийн холбоо, Завхан аймгийн засаг даргын тамгын газар, Завхан аймгийн биеийн тамир спорт хороо газар хамтран оролцож байгаа билээ. Энэ удаагийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 19-н аймаг, нийслэлийн 6-н дүүрэг, 5-н спорт хорооны 400 орчим тамирчид 2 өдрийн турш 20-н жинд хүч чадал авхаалж самбаа, ур чадвараа өрсөлдүүлэн оролцож, өсвөрийн улсын аваргад түрүүлсэн тамирчид эх орноо төлөөлөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм. 

Тэмцээнд 2000 оны 1 сарын 1 нээс хойш төрсөн өсвөрийн тамирчид оролцож байгаа бөгөөд хуваарь ёсоор эхний өдөр Хөвгүүдийн -48кг, -52кг, -56кг, -60кг, -65кг, Охидын -60кг, -65кг, -70кг, -75кг, +75кг-н жингийн барилдаан явагдан аваргуудаа тодруулсан. Тэмцээн энэ сарын 8-ны өдөр өндөрлөж нэгдсэн дүнгээ гаргасан юм. Тэмцээний эхний өдрийн дүнг танилцуулая.

Эмэгтэйчүүдийн -75кг жинд 
1.Л.Уранчимэг (Хөвсгөл аймаг)
2.А.Халиун (ХУД Женко клуб)
3.Г.Дэлгэрцэцэг (Сонгино Хайрхан дүүрэг)
3.Б.Ганзаяа (ХУД Женко клуб)

Самбо бөхийн өсвөрийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 48 кг жинд 
1.К.Ёолк (Дархан-Уул аймаг)
2.С.Давааням (Завхан аймаг)
3.М.Булганхангай (СХД)
3.Ө.Бямбасүрэн ( Спорт сургууль)

Эмэгтэйчүүдийн +75 кг жинд 
1.А.Адьяасүрэн (Спорт сургууль)
2.Д.Номинзул (Дархан-Уул аймаг)
3.О.Минжинханд (Сүлд спорт хороо)
3.А.Ариунсувд (Хөвсгөл аймаг)

Эмэгтэйчүүдийн 65 кг жинд 
1.О.Саруул (Ховд аймаг)
2.Ц.Мөнгөнтуяа (Монголын Жүдо академи)
3.Г.Мөнхзул (Увс аймаг)
3.Б.Мөнхтуул ( Дархан-Уул аймаг)

Эмэгтэйчүүдийн 70кг жинд 
1.С.Лхагвадулам (Сүлд спорт хороо)
2.М.Ариунзаяа ( Увс аймаг )
3.Ц.Энхчимэг ( Спорт сургууль)
3.Ц.Энх-Оргил (Завхан аймаг)

Эмэгтэйчүүдийн 60 кг жинд 
1.Б.Лхам ( Хөвсгөл аймаг )
2.Б.Амаржаргал (Борнуур бөхийн дэвжээ)
3.Н.Эгшиглэн (Спорт сургууль )
3.Н.Бүжинлхам (Ховд аймаг )

Эрэгтэйчүүдийн 52 кг жинд 
1.Б.Цогт-Очир ( БЗД Женко клуб )
2.Г.Тэмүүжин (Чингэлтэй дүүрэг )
3.Б.Сумьяабазар (СХД дүррэг )
3.Б.Нямдаваа ( Багахангай дүүрэг )

Эрэгтэйчүүдийн 56 кг жинд
1.Б.Цогтбаяр (Орхон аймаг)
2.Б.Золжаргал (БЗД Женко клуб)
3.Н.Мягмардорж ( БЗД Женко клуб)
3. Б.Гантулга ( Сүхбаатар аймаг)

Эрэгтэйчүүдийн 60 кг жинд
1.Э.Сумьяабазар (БЗД Женко клуб)
2.Б.Жигжиддорж (Хэнтий аймаг)
3.Э.Бэкжээ (БЗД Женко клуб)
3.Ц.Хангай (Дархан-Уул аймаг)

Эрэгтэйчүүдийн 65кг жинд
1.Б.Эрдэнэбаяр (Орхон аймаг)
2.Л.Ган-Эрдэнэ (Спорт сургууль)
3.О.Дашням (Сонгино-Хайрхан дүүрэг)
3.Л.Анхзаяа (Дархан-Уул аймаг)

 

 

Эх сурвалж: Монголын Самбо бөхийн холбоо

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн