Торрес улирал дуусгаад багаа орхино



Өдгөө 34 настай “Алтан жаал” хэмээх Испани довтлогч Фернандо Торрес энэ улирлыг дуусгаад багаа орхино гэдгээ мэдэгдлээ. Тэрээр “энэ улирал бол миний клуб дэх сүүлийн улирал. Би маш бага тоглож байгааг харж байгаа байх” хэмээн ярьсан байна.

Атлетико Мадрид клуб бол түүний хөлбөмбөгийн карьераа эхлүүлсэн баг юм. Анх 1995 онд Атлетико Мадрид клубын өсвөрийн багтай нэгдэж 2001 оноос үндсэн багт дуудагдсан. Үндсэн багийн төлөө 6 жил тоглохдоо 214 тоглолтонд 82 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулж байсан. Ингээд 2007 онд Английн Ливерпүүл клубт очоод улмаар 2011 оны өвөл Лондоны Челси клубтэй нэгдсэн. 2014-2015 онд Италийн АС Милан клубт зээлээр, 2015 оны өвөл төрөлх Атлетико Мадрид багтаа зээлээр тоглож байгаад 2016 онд албан ёсоор хуучин клубтэйгээ эргэж нэгдсэн. Гэвч тэр урьдны шилдэг довтлогч байхаа больж, зөвхөн сэлгээний тоглогч болоод байна. Иймд энэ улирлыг дуусгаад багаа орхих тухай шийдвэр гаргажээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн