Патрик Шарп зодог тайллаа



NHL-н Чикаго Блэйкхаукс багийн 36 настай Канад довтлогч П.Шарп зодог тайллаа. П.Шарп 2001 оны драфтаар Филадельфиа Флайерс багт сонгогдож байсан ч карьерын ихэнх хугацааг Чикаго Блайкхаукс багт өнгөрүүлсэн юм. 2006 оны өвөл Чикаго Блайкхаукс багт ирснээс хойш 10 жил хүчин зүтгэхдээ NHL төдийгүй дэлхийн шилдэг тоглогч болж өсөн дэшвсэн байдаг. Энэ хугацаанд Чикаго Блайкхаукс багийнхаа хамтаар Стэнлийн цомд 2010, 2013, 2015 онд түрүүлж, 2011 оны бүх-одод тоглогчоор нэрлэгдэж байсан. Мөн Канадын шигшээ багийнхаа хамтаар Сочигийн олимпийн наадмаас алтан медаль, 2008 оны ДАШТ-нээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Харин тэрээр 2015 оны зун 7 сард Даллас Старс багтай гэрээ хийж Техас мужийг зорьж байсан. Даллас Старс багт 2 жил тоглоод өнгөрсөн оны 7 сард Чикаго Блэйкхаукс багтайгаа 1 жилийн гэрээ байгуулсан. Тэрээр тус гэрээг байгуулж байхдаа улирал дуусгаад зодог тайлна гэдгээ мэдэгдээд байсан юм. Ямартаа ч өөрийг нь шилдэг тоглогч болгож өгсөн багтаа сүүлийн тоглолтоо хийж их спортоо орхиж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн