Ковальчук NHL-д тоглоно



Оросын шигшээ баг болон Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн СКА багийн шилдэг довтлогч Илья Ковальчук 5 жилийн дараа NHL-д тоглох гэж байна. Өдгөө 34 настай Орос Ковальчук 2001 оны драфтын тэргүүн сонголтоор тухайн үеийн Атланта Трэшерс багтай нэгдэж байсан юм. 2010 онд Нью-Жерси Девилс багтай нэгдэж 2013 онд багтайгаа 15 жилийн маш том гэрээ байгуулж тухайн үедээ шуугиан дэгдээж байсан ч гэнэт эх орон руугаа буцаж СКА багтай нэгдэж байсан. Тэгвэл энэ удаа 5 жилийн дараа дахиад хойд Америкийн лигт хөл тавьж байна. Илья Ковальчукын холбогдох магадлалтай баг нь Нью-Йорк Рейнжерс байх бололтой.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн