ПСЖ клуб Герман дасгалжуулагч Т.Тучельтэй тохиролцсон уу?



Европын хөлбөмбөгийн ертөнцөд ПСЖ клубын дараагийн дасгалжуулагчийн талаарх мэдээлэл ар араасаа цуварч байна. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр Герман мэргэжилтэн Т.Тучельтэй энэ зун гэрээ байгуулах талаар тохиролцсон тухай бичиж байна. Герман дасгалжуулагч Т.Тучелийг энэ зун Англид, тэр дундаа Лондоны Челси болон Арсенал багуудад ирэх талаар яригдаж байсан юм. Тэгвэл одоо Парист газардаж байх шиг!

ПСЖ клуб 2016 оны зун Л.Бланыг ажлаас нь чөлөөлж Испани мэргэжилтэн У.Эмериг авчирсан. У.Эмериг авчирсан ПСЖ клуб Европын аваргуудын лигийг цомыг хүртэх хүсэлдээ хөтлөгдөн өнгөрсөн зун Неймарыг дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд урьд хожид байгаагүй өндөр үнээр буюу 222 сая еврогоор Барселона клубээс авчирсан. Энэ бол ПСЖ клубын “аварга” том төслийн нэг хэсэг байсан юм. Неймараас гадна 145 сая еврогоор худалдаж авах нөхцөлтэйгээр К.Мбаппег Монако клубээс зээлээр авсан бол 2016 онд У.Эмериг авчирдаг зун Ж.Дракслерыг Германы Вольфсбургээс 34 сая, Португалын Бенфикагаас 30 саяаар Г.Гедешийг, Испаний Реал Мадридаас Р.Хесе, Севильягаас Ж.Крыховяк нарыг тус бүрт нь 25 сая еврогоор авчирсан. Гэвч өнгөрсөн хугацаанд ПСЖ-н удирдлагуудын мөрөөдөл биелэж чадаагүй бөгөөд Неймарыг улирлын дундуур бэртлийн улмаас алдсан. Неймар ч ПСЖ-д сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд байгаа. Энэ зун чухам юу болохыг харах л үлдэж байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн