Ливерпүүл хагас шигшээд шалгарлаа



Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан Манчестер Сити болон Ливерпүүл клубуудын хариу тоглолт боллоо. Хоёр багийн эхний тоглолтонд Ливерпүүл клуб талбайдаа 3-0 харьцаатай хожоод байсан. Тэгвэл хариу тоглолтонд мөн л Манчестер Сити клубыг талбай дээр нь 2-1 харьцаатай хожиж хоёр тоглолтын нийлбэр дүнгээр Ливерпүүл клуб 5-1 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарлаа.

Тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Г.Жесүс 2 дахь минутанд оруулсан. Эхний үе бол ерөнхийдөө талбайн эздийн шуурган довтолгоон дор явагдсан. Харин тоглолтын 2-р хагаст Ливерпүүл клуб гайхалтай эргэн ирэлтийг хийж 56 дахь минутанд Египет “Месси” М.Салах багийнхаа эхний гоолыг оруулсан бол 77 дахь минутанд Р.Фирмино гоол оруулж Ливерпүүл тэргүүлж эхэлсэн. Ийнхүү М.Салах, Р.Фирмино нарын оруулсан гоолоор Ливерпүүл клуб хожил байгуулж хагас шигшээд шалгарлаа.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн