Рома клуб 34 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа



Италийн “мөнхийн хот”-ын баг Рома клуб талбайдаа Европын хүчирхэг баг Барселона клубыг 3-0 харьцаатай хожиж аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа. Рома клуб 1983-1984 оны аваргуудын лигийн улиралд хамгийн өндөр амжилтаа үзүүлж хагас шигшээд шалгарч улмаар шигшээ тоглолтонд Ливерпүүл клубт хожигдож байсан. Тэртээ 34 жилийн дараа аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч давдаггүй даваагаа давж чадлаа.

Барселона клубын талбайд болсон хоёр багийн эхний тоглолтонд талбайн эздэд 4-1 харьцаатай хожигдоод байсан. Тус тоглолтонд Барселона клубын оруулсан 4 гоолын 2-т нь Рома клубын тоглогчид өөрсдөө оролцсон. Тэгвэл талбайдаа болсон хариу тоглолтонд де Росси, К.Манолас нар алдаагаа засаж багийнхаа 2 болон 3 дахь гоолыг оруулсан. Тоглолтын эхний гоолыг Э.Жеко багийн ахлагч де Россигийн дамжуулалтаар 6 дахь минутанд гоол оруулаад байсан бол де Росси 58 дахь минутанд торгуулын цохилтоор гоол оруулсан бол К.Манолас багаа дараагийн шатанд хөтөлсөн чухал тоглолтыг оруулж чадсан. Ингэснээр хоёр багийн тоглолтын нийлбэр дүн 4-4 болсон ч Рома клуб айлын талбайд оруулсан 1 гоолын давуу байдалтайгаар хагас шигшээд шалгарч байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн