3х3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ ДАШТ-д "С" хэсэгт сугалаа таарлаа



3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 6-р сард Филиппинд болно. Монголын шигшээ энэ тэмцээний С хэсэгт өрсөлдөнө.

Энэ оны 6-р сарын 8-12—нд Филиппинд 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээний сугалаа болж, манай улсын тамирчид C хэсэгт орлоо. Хэсэг бүрээс шилдэг хоёр баг дараагийн шатанд шалгарах юм.

А хэсэг - Серб, Нидерланд, Румын, Шинэ Зеланд, Кыргызстан.

В хэсэг - Словен, Польш, Эстон, Япон, Эквадор.

С хэсэг  - ОХУ, Бразил, Монгол, Канад, Филиппин.

D хэсэг – Украин, Латви, Хорват, Иордан, Нигер багтсан байна.

Монгол улс өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хүлээн авч, манай шигшээ багийн залуус ази тивийн аварга болсон. Мөн энэ сарын сүүлчээр Монголын шигшээ багийнхан БНСУ-ыг зорьж 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран при тэмцээнд оролцох юм. 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д энэ сарын 14-15-ны өдрүүдэд болно. Амжилт хүсье.

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн