Домогт боксчин Флойд Мейведер халдлагад өртжээ



Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер халдлагад өртжээ. Домогт боксчны сууж явсан авто машин руу галт зэвсгээр галласан байна.

Өнгөрсөн Ням гарагт буюу энэ сарын 8-ны өдөр Америкийн Атланта хотод мэргэжлийн боксын домог, нэг ч ялагдалгүй аварга Флойд Мейведер халдлагад өртжээ. Мейведер шөнийн клубаас зочид буудал руу харьж явах замд нь түүний сууж явсан машин руу галласан байна. Гурван машин цуван явж байсан учраас гэмт хэрэгтэн аль машинд Флойд байгааг мэдээгүй байна. Флойдийн нэг бие хамгаалагч хөлөндөө шархадсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр энэ санамсаргүй тохиолдол бус. “Гэмт этгээд Флойдод халдах зорилготой гал нээсэн нь тодорхой гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Энэ нь батлагдаж,  Мейведерийн сууж явсан машин зугтах гэж оролдоход хойноос нь мөрдөн хөөсөн гэнэ. Шархадсан хамгаалагч өөрөө эмнэлэгт очсон бөгөөд Атланта хотын цагдаа нар гэмт хэрэгтнийг хайж байгаа ажээ. 

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн