Монголын цаначид Финландад Олон улсын марафонд амжилтаа буухиалж байна



Финланд улсад гүйлтийн цанын Олон улсын марафон уралдаан энэ сарын 09-11-ний өдрүүдэд болж байна. Энэ тэмцээнд манай улсаас хоёр тамирчин амжилттай оролцож байна. Өчигдөр уралдсан Ц.Адъяажаргал 25км -рт 4-р байранд орж 2 өдрийн дараа нийлбэр дүнгээр 3-р байр, Б.Батшүр 7-р байранд орж нийлбэр дүнгээр 5-р байранд тус тус хурдалж явна. Тамирчиддаа амжилт хүсье одоо

Тэдэнд тус бүр 40 км зай үлдсэн 2018 оны 04 сарын 13 ны өдөр уралдана. Финланд улсад уралдсан олон улсын марафон уралдаанд хэдхэн хоногийн өмнө 30 км уралдсан Б.Батшүр мөн 29 тамирчнаас 15-р байранд орсон юм. Мөн Ц.Адъяажаргал, Б.Батшүр нар “Lapland” зочид буудлын нэрэмжит Финланд улсдаа томоохонд тооцогддог цанын марафон уралдаанд оролцохоор бүртгэлээ хийжээ. Тамирчиддаа амжилт хүсье хэмээн Монголын Цанын Холбооноос мэдээллээ. 

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн