Сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн гран прид оролцох баг маргааш БНСУ-ыг зорино



2020 оны олимпийн наадмын үндсэн төрөлд багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхлэхэд бэлэн болоод байна.
Өнгөрсөн улирлын хувьд манай шигшээ багууд ази тивийн аварга, дэлхийн их дуулга гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцсон. Эдгээр амжилтаар Монголын эрэгтэй шигшээ баг 2018 оны дэлхийн аваргад оролцох эрхээ аваад байгаа билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ази тивийн Филиппин улсын Манилаа хотноо 6 сарын 08-12-ны хооронд болох бөгөөд манай шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппин улсын шигшээ багуудтай нэг хэсэгт ороод байгаа юм.


Мөн Фиба буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос 3х3 төрлийг мэргэжлийн болон олон улсын гэсэн 2 ангиллаар тэмцээн уралдааныг зохион явуулдаг бөгөөд манай баг тамирчид энэ жил дээрх олон улсын тэмцээн уралдаануудад оролцохоор болоод байгаа юм.

3х3 шигшээ багуудын олон улсын тэмцээнүүдэд оролцох хуваарь
• Фиба 3х3 Ази тивийн аварга БНХАУ 04/27-05/01
• Фиба 3х3 Дэлхийн аварга Филиппин 06/06-12/
• FISU 3х3 Оюутны Ази тивийн аварга 07/11-14/
• 3х3 Азийн наадам Индонез Жакарта 08/-18/10-02/
• Фиба 3х3 U18 Ази тивийн аварга Малайз 09/-06-09/
• Хүүхдийн олимп 3х3 U18 Аргентин 10/-06-18/

Харин мэргэжлийн лигийн тэмцээнүүд энэ амралтын өдрүүдээс БНСУ Сөүл хотод болох Goyang Дэлхийн гранпри тэмцээнээр эхлэх гэж байна. Манай улсын хувьд Фиба 3х3 мэргэжлийн лигийн “Улаанбаатар Гаруда” болон Ховд гэсэн 2 багтай бөгөөд энэ амралтын өдрүүдэд дээрх 2 баг маань мэргэжлийн лигийн шинэ улирлын анхны тэмцээндээ оролцохоор маргааш БНСУ-ын Сөүл хотноо болох Goyang дэлхийн гранпри тэмцээнийг зорих гэж байна.
3х3 Мэргэжлийн лигийн тэмцээнүүдэд оролцох хуваарь
• Goyang 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНСУ 04/14-15/
• Nanjing 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 04/21-22/
• Penang 3x3 дэлхийн гранпри тэмцээн Малайз 04/05-06/
• Wuxi 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ Шанхай 05/05-06/
• Hui An 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 05/12-13/
• Moscow 3x3 дэлхийн гранпри тэмцээн ОХУ 05/18-19/
• Sydney 3x3 дэлхийн гранпри тэмцээн Австрали 05/19-20/
• Chengdu 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 05/19-20/
• Ulaanbaatar 3x3 дэлхийн гранпри тэмцээн Монгол 06/02-03/
• Hang Zou 3x3 дэлхийн гранпри тэмцээн БНХАУ 06/16-17/

 

А.Алт



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн