Аргентинд болох Залуучуудын олимпийн эрхийг усанд сэлэлтийн ОУХМ Б.Энххүслэн авлаа




Тайланд улсад тус улсын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирдлага дор Монголын баг тамирчид өргөн бүрэлдхүүнээр оролцож байна. Тэмцээний 5 дахь өдөр OУXM Б.Энхүслэн 100м өврөөр даллах сэлэлтээр 59.31 амжилтаар мөнгөн медаль хүртлээ. Мөн Аргентин улсад зохиогдох залуучуудын олимпийн наадмын эрхийг авсан байна. Түүнээс өмнө тэмцээний дөрөв дэх өдөр спортын мастер Б.Жүрмэд мөнгөн медаль хүртжээ. Тэрээр мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд 31.69 секундын амжилтаар дэд байрт оржээ.

Б.Энххүслэн нэгдүгээр сард зохион байгуулсан усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, таван зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийт есөн алтан медаль хүртсэн шилдэг тамирчин билээ. Энэ амжилтаараа тэрбээр нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорсон юм. Тэрбээр өнгөрсөн оны МУССХ-ны шилдэг тамирчнаар нэрлэгдэж 16 зайд эх орондоо дээд амжилтыг тогтоож чаджээ



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн