Монголын Бадминтоны холбоо гадаад харилцаагаа өргөжүүллээ



Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, удирдах зөвлөлийн гишүүн Н.Алтаншагай нар энэ өдөр БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны гишүүн, дэлхийн бадминтоны холбооны алдрын танхимын гишүүн Ли Лин Вэй-тэй уулзаж хоёр орны спортын хамтын ажиллагаа, бадминтоны хөгжлийн тухай санал солилцов.
Ли Лин Вэй нь 1983-1989 онуудад дэлхийн чансааг тэргүүлэгч байсан бадминтоны ганцаарчилсан, хосын дэлхийн болон Азийн аварга, "Sudirman cup" эмэгтэйчүүдийн багийн дэлхийн аварга болж байсан шилдэг тамирчин юм. Мөн тэрээр Олимпийн наадамд оролцож байгаагүй цөөхөн домогт тамирчдын нэг бөгөөд түүний мэргэжлийн карьерийн оргил үед нь бадминтоны спорт нь хараахан Олимпийн төрөлд багтаагүй байсан юм.
Монголын бадминтоны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй холбооны тэргүүн Б.Баттүшиг, удирдах зөвлөлийн гишүүн Н.Алтаншагай нартаа нийт өдөн бөмбөгийн гэр бүлийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье гэж Монголын Бадминтоны холбооноос мэдээллээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн