ОУХМ М.Алтангэрэл агсны нэрэмжит волейболын тэмцээн болно



Монголын волейболын шигшээ багийн төлөө 18 жил хүчин зүтгэж, лигийн аваргаар  удаа тодорч байсан ОУХМ Мандаагийн Алтангэрэл агсанд зориулж, “Алтайн барс” клуб, Алтангэрэл агсаны гэр бүлээс санаачлан МВХ-той хамтран насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сард зохион байгуулахаар болоод байна. Тэмцээн энэ сарын 21, 22, 23-нд 3 өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдана. 3 өдөр зохион байгуулах энэ тэмцээнд Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, булган аймгаас баг тамирчид хүрэлцэн ирж оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд зохион байгуулагчдын зүгээс нийт волейболын спорт сонирхогчдыг энэхүү тэмцээнд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.

ОУХМ Алтангэрэл агсан 1973 онд 1970, 80 онуудад Монголын Волейболын шигшээ багийн төлөө хүчин зүтгэж явсан н.Мандаа, н.Чимэдрэгзэн нарын гэр бүл төрсөн удам залгасан гар бөмбөгчин байлаа. Бага наснаасаа хөнгөн атлетик, волейболын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд анхны волейболын багш Ц.Давга-Очир багшийн 3 дахь үеийн  шавь болж Октябрийн районы идэрчүүдийн шигшээ багт тоглож тамирчныхаа гарааг эхэлсэн юм. Улмаар 18 насандаа Улсын шигшээ багийн тамирчин болж, Волейболын спортын мастер болж байжээ. улмаар 1991 оноос 2009 он хүртэл 18 жилийн турш Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин, 1991–2009 он хүртэл Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Үндэсний волейболын лигт тасралтгүй тоглож, 8 удаагийн аварга болж байсан түүхтэй билээ. Энэ тэмцээнийг цаашид Алтангэрэл агсны гэр бүл, Алтайн барс клуб, МВХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: Монголын Волейболын Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн