Коламбус Блю Жакетс баг ялалт байгууллаа



Дорнод бүсийн хамгийн хүчирхэг довтолгоотой баг Вашингтон Кэпиталз Плей-оффын шатны эхний тоглолтондоо хожигдол хүлээсэн байна. Эхний шатны өрсөлдөгч Коламбус Блю Жекетс баг Нийслэлийн багийг нэмэлт цагт 4-3 харьцаагаар буулган авсан байна.

Үндэсний хоккейн лигийн 2017-18 оны улирлын Плей-оффын тоглолтууд өчигдөр эхэлсэн. Тэгвэл энэ өдөр дорнод бүсийн хүчирхэг багууд болох Вашингтон Кэпиталз болон Коламбус Блю Жекетс багууд плей-оффын эхний шатны эхний тулаанаа хийлээ. Хоёр баг анх удаагаа плэй-оффын шатанд таарч байна. Вашингтон Капиталс баг сүүлийн 3 улирал 100 хол давсан оноотой дивизионы аварга болж байгаа бол тэдний өрсөлдөгч Колумбус Блю Жакетс баг энэ улиралд 45 хожил байгуулж 97 оноогоор дөнгөж плэй-оффт багтаад байлаа.  энэ улиралд 2 баг  4 удаа таарч тоглоход Вашингтон Капиталс цувралын харьцааг 3-1-ээр тэргүүлсэн юм .Колумбус Блю Жакетс баг түүхэндээ анх удаагаа плэй-оффт 2 жил дарааллан шалгарсан амжилтаар тоглолтыг эхлүүллээ. Тэд ч урамтай сайхан тоглолтыг гаргаж, улмаар нэмэлт цагт Метрополитан дивизоны тэргүүн багийг өвдөг  сөхрүүлсэн байна. тулаан 4-3 харьцаагаар өндөрлөсөн бөгөөд нэмэлт цагт Артем Панарин багтаа ялалт авчирчээ. Вашингтон Кэпиталз багийн Веризон цэнтр 18009 үзэгчээр дүүрч, эхэлсэн энэ тулааны эхлэлийг талбайн эзэд эхлүүлж, Орос довтлогч Евгений Кузнецов дараалан 2 шайбыг нутаг нэгт хаалгач Сергей Бобровскигийн хаалганд оруулжээ.

Орос хаалгач энэ тулаанд 27 цохилтыг сөрсөн байна. Харин Брэйден Холтбиг орлож байгаа Филипп Гру Бауер энэ өдөр 24 цохилтыг аюулгүй болгожээ. 2 дахь үед Коламбус цэнхэр өмсгөлтнүүдээс Александр Уэннберг тооны харьцааг ойртуулсан бол шийдвэрлэх 3-р үе эхлээд Томас Ванек тооны харьцааг тэнцүүлжээ. 4 минутын дараа нийслэлийн багаас Деванте Смит Пелле тооны харьцааг ахин талбайн эздийн талд эргүүлсэн ч, Сет Жонес цаг дуусахаас өмнө зочин багт боломж авчирсан байна. Сет Жонесийн хувьд энэ улиралд Норрис Трофиг өргөх хамгийн өндөр магадлалтай тоглогчоор нэрлэгдэж байгаа билээ. 2 багийн дараагийн тоглолт даваа гаригийн өглөө болно.

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн