Аянганууд эхний тоглолтондоо хожлоо



Дорнод бүсийн тэргүүн баг Тампа Бей Лайтнинг Плей-оффын эхний шатанд Нью-Жерси Девилз багтай өрсөлдөж байгаа билээ. Эхний тулааныг талбайдаа хийсэн Аянганууд 5-2 харьцаагаар ялалт байгуулжээ.

Дорнод бүсийг 54 хожилтой 113 оноогоор тэргүүлсэн Тампа Бэй Лайтнинг баг Нью-Жерси Девилс багтай плэй-оффын эхний тоглолтоо хийлээ. Тампа Бэй Лайтнинг энэ улиралд гайхалтай байгаа бол Нью-Жерси Девилс эцсийн мөчид 44 хожил байгуулж 97 оноогоор плэй-оффт багтаж чадсан. Гэхдээ хоёр баг энэ улиралд хоорондоо 3 тоглоход гурвууланд нь Нью-Жерси Девилс баг хожсон билээ. Улирлын хоорондын тоглолтын үр дүнг харвал Нью-Жерси Девилс илүү байх баг нь юм.Тампа Бэй Лайтнинг хэдийгээр улирлын тоглолтоос хожил авч чадаагүй ч Нью-Жерсид хүнд өрсөлдөгч гэдгээ харуулж чадлаа. Тампа Бэй Лайтнинг энэ улиралд багийнхаа түүхэнд урьд хожид үзүүлж байгаагүй өндөр амжилт үзүүлж 113 оноотой улирлыг өндөрлүүлж,  багийн ахлагч Стивен Стэмкос энэ улиралд гэмтэл бэртэл бага авч, Орос лигонер Н.Кучеровтой гайхалтай довтолгооны хослолыг үүсгээд байгаа. Стивен Стэмкос 2016-2017 оны улиралд бэртлийн улмаас ердөө 20 хүрэхгүй тоглолтонд оролцоод байсан бол энэ улирал үнэхээр гайхалтай байж 27 гоол, 59 гоолын дамжуулалт өгсөн юм.

Гэхдээ тэрээр энэ өдрийн тулаанд гоол оруулж чадсангүй. талбайд 17 минут тоглосон Стивен Стимкос эхний тоглолтонд 3 удаа хаалга руу цохилт хийжээ. гэсэн ч багийн нөхөд нь гайхалтай байж, эхний үед Ондрей Палат, Тайлор Жонссон нар Чөтгөрүүдийн хаалганд улаан гэрэл асаажээ. Улмаар 2 дахь хагас эхлээд Янни Горду багийнхаа хожлыг баталгаажуулж, тооны харьцааг 3-0 болгосны дараа Тайлор Халл Чөтгөрүүдийн эхний шайбыг авчирсан байна. шийдвэрлэх 3 дахь үед Травис Заяас зочин багт бага боловч итгэл найдвар төрүүлсэн ч, удалгүй Янни Горду дамжуулалт өгч, Алекс Киллорн багийнхаа 4 дэх гоолыг оруулжээ. улмаар тоглолтын төгсгөлд энэ улиралд Тампа Бей Лайтнинг багаас хамгийн өндөр оноо авсан тоглогч Никита Кучарев өөрийн гайхалтай тоглолтоо үзүүлж, тооны харьцааг 5-2 болгожээ. Цувралын дараагийн тоглолт ням гаригийн өглөө Амелиа центрт болно.

 

Ц.Оргио



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн