Цанын спортын мастер Ц.Адъяажаргал Олон улсын марафонд нийлбэр дүнгээр 3-р байр эзэллээ



Финланд улсад цанын коллежид суралцаж байгаа тамирчин оюутан цанын спортын мастер Ц.Адъяажаргал, Б.Батшүр нар 30км+25км+40км-н цуврал зайн уралдаануудад амжилттай уралдлаа.

Ингээд нийлбэр дүнгээр спортын мастер Ц.Адъяажаргал 3-р байр эзэлж цом медаль хүрлээ. Б.Батшүр нийлбэр дүнгээр 5-р байр эзэлсэн байна. Эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргаж яваа 2 залуу тамирчиндаа баяр хүргэе. Харин Монголын цанын спортын баг тамирчид ОХУ-ын Улаан-Үд хотод Байглаь далайн мөсөн дээр явагдах цанын олон улсын марафон уралдаанд өрсөлдөхөөр энэ сарын 18-ны өдөр эх орноосоо мордохоор бэлгэж байна. Энэхүү уламжлжлалт тэмцээнд Монголын цаначид өндөр амжилттай оролцдог билээ. Мөн Монголын Цанын холбооноос хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж олон талын харилцан ажлууд яригдан манай улсад хэрэгжүүлдэг юм.

 

Эх сурвалж: Монголын Цанын холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн