Монголын оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн үргэлжилж байна



Монгол улсын оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээн хоёр дахь өдрөө МХБХ-ны футзалын ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнийг МОСХ, МУБИС-Биеийн тамирын сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээний тоглолтууд ширүүхэн өрсөлдөөнтэй болж байгааг тэмцээний ерөнхий шүүгч онцоллоо. Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээнд 11 сургуулийн 22 багийн 264 тамирчин өрсөлдөж байна. Гандболын улсын аварга тамирчид маргааш тодорно. 

Оюутны улсын аварга шалгаруулах гандболын тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МГХ-ны ерөнхийлөгч, МУГД Д.Жаргалсайхан, МУБИС-ийн биеийн тамирын сургуулийн захирал, доктор Г.Энхсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ю.Байгаль, Олон улсын олимпийн хорооны эв санааны нэгдлийн сургалтыг удирдан явуулж байгаа сургагч багш, ОУГХ-ны төлөөлөгч, БНСУ-ын иргэн Хуюн Куин Чун, МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энэбиш тэргүүтэй хүмүүс оролцлоо.

 

А.Алт.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн