Монголын сагсан бөмбөгийн 3х3 багийнхан хоёр хожил байгууллаа



FIBA 3x3 Солонгосын Дэлхийн гранпри өнөөдөр БНСУ-д эхэллээ. Монголын баг эхний тоглолтоо Японы багийн эсрэг хийлээ.  

Ховд 20:17 Токио

Эхний ХОЖЛОО АВЛАА.

Одоо нэг тоглолтын дараа ОХУ-ын Москва багтай шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Хожсон баг дараагийн шатанд шалгарна. 

ХОВД 21:19-ОХУ МОСКВА

Шийдвэрлэх тоглолтонд манай Ховд баг хожсоноор тойргийн тоглолтоос шалгарч шилдэг 12-т үлдлээ. 15.00 цагаас дараагийн тоглолтоо хийнэ.

Канадын Саскатоон, Сербийн Белград багуудтай таарлаа.

Монголын багуудын тоглолтын хуваарь:

12.40 Ховд-Японы Токио 
13.20 Ховд-ОХУ Москва Инаномо
17.00 Улаанбаатар-QD/B1
18.40 Улаанбаатар-Нидерланд Амстердам

Дэлхийн оюутны лигийн аварга Ховд баг Япон, ОХУ-ын хүчирхэг гүрнүүдийн багтай таарсан бол Улаанбаатар баг өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Нидерланд Улсын Үндэсний шигшээ баг Амстердам багтай, мөн тойргийн тоглолтоос шалгарч шигшээ тоглолтонд шалгарах багтай таарна.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн