Жюү жицүгийн 30 тамирчин бүгд ДАШТ-ээс медаль зүүлээ



АНЭУ-ын Абу Даби хотноо болж байгаа жюү жицү бөхийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас анх удаагаа 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Жюү жицүгийн ДАШТ-ий хүрээнд зохион байгуулсан "World kids festival" буюу дэлхийн хүүхдийн наадам энэ өдрүүдэд боллоо.  1000 гаруй тамирчид оролцсон жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд манай 30 тамирчин өрсөлдөж, 30 медаль хүртсэн бахдам амжилт үзүүллээ.

 “World kids festival” буюу дэлхийн хүүхдийн их наадмаас "MONDE" клуб 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл, Сэлэнгэ аймгийн "Шинэ бадрах" клуб 8 алт, 2 мөнгө, "Гаруда" клуб 6 алт, 2 мөнгө, 6 хүрэл, Сүхбаатар аймгийн тамирчин 1 алтан медаль хүртэж, нийт 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медалийн эзэд болжээ. 

Өнөөдрөөс өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Баг тамирчдадаа амжилт хүсье.

Монголын жюү жицүгийн холбоо үүсгэн байгуулагдаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж  байна.  Энэ хугацаанд Ц.Батцэцэг ДАШТ-ээс насанд хүрэгчдийн ангилалд  алт, 2 хүрэл, Б.Хулан хүрэл, М.Сугар алт, Б.Сугаржаргал алт, мастер ангилалд О.Болд-Эрдэнэ, Г.Эрхэмбаяр, Б.Ариун-Эрдэнэ нар алтан медаль хүртэж байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн