Даамчид Ази тивийн АШТ-д төрийн дууллаа эгшиглүүллээ



БНХАУ-ын Шинтай хотод даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Азийн АШТ-д Монгол улсаас 67 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдөж 4 алтан медаль хүртжээ.

Тэмцээний охидын 17 насны ангилалд Г.Дүүрэнбилэг, 20 хүртэлх насны ангилалд Э.Хүслэн, 14 хүртэлх насанд Н.Налжормаа, хөвгүүдийн 17 хүртэлх насанд С.Мөнх-Оргил нар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн Э.Маргад мөнгө, Г.Буяндэлгэр хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээний 20 хүртэлх насны ангилалд түрүүлсэн Э.Хүслэн Дэлхийн даамын холбооны мастер цолын болзол хангаж, 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн