Боксчид Азийн аваргаас 3 хүрэл медаль зүүлээ



Тайланд улсын Бангкок хотноо зохиогдсон Боксын Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. 
Энэ тэмцээнд манай улсаас есөн тамирчин өрсөлдсөнөөс гурван хүрэл медаль хүртсэн байна. Манай эмэгтэй тамирчдаас Азийн АШТ-ээс анх удаа хоёр медаль хүртсэн онцлог байлаа. Азийн АШТ-д 54 кг-д Залуучуудын шигшээ баг, "Эрдэнэт Бокс" клубын тамирчин, Батлан Хамгаалах Их Сургуулийн сонсогч Э.Мичидмаа, 60 кг-д Залуучуудын шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин, Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн 12-е ангийн сурагч О.Тулга, эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Топ ринг клубын тамирчин Ану нар хүрэл медаль зүүжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн