Барселона Испаний лигийн аварга цолоо баталгаажууллаа



Испаний хөлбөмбөгийн Ла лигийн Барселона клуб 34-р тойргийн тоглолтоо Депортиво клубын талбайд зочлон хийж талбайн эздийг 4-2 харьцаатай хожлоо. Ийнхүү хожил байгуулснаар Барселона клуб Испаний хөлбөмбөгийн Ла лигийн 2017-2018 оны аваргын болзлыг албан ёсоор хангаж байна. Барселона клуб 34 тойргийн дараах байдлаар 26 хожилтойгоор 86 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол тэдний араас Атлетико Мадрид клуб 35 тойргийн дараах байдлаар 75 оноотой дэд байранд бичигдэж байна. Иймд үлдсэн тоглолтуудын үр дүнгээс үл хамаарч Барселона клуб Испаний лигийн аварга болж байна.

Барселона клуб Депортиво клубын талбайд зочилсон тоглолтонд Ф.Коунтиньо эхний гоолыг оруулсан бол Л.Месси 3 гоол оруулан хет-трик хийсэн байна. Мөн Барселона клубын ахлагч Иньеста клубынхээ хамтаар сүүлчийн удаагаа Ла лигийн цомыг хүртэж байна. Түүний хувьд энэ зун багаа орхиж Хятадын лигт тоглохоор болсон.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн