Селтик клуб лигийн аварга боллоо



Шотландын Селтик клуб сүүлийн 7 улирал дарааллан лигийн аварга цолыг хүртэж байна. Өчигдөр Шотландын лигийн 35-р тойрогт ривал болох Рейнжерс клубыг 5-0 харьцаатай бут ниргэж улирал өндөрлөхөөс 3 тойргийн өмнө аваргын болзол хангалаа.

Б.Рожерс дасгалжуулагчтай Селтик клуб энэ жил дотооддоо 2 цом хүртэх боломжтой болоод байна. Лигийн аваргын болзол хангасан Селтик клуб цомын АШТ-ний финалд шалгарсан байгаа. Хэрвээ 5 сарын 19-нд болох Шотландын хөлбөмбөгийн цомын АШТ-нд түрүүлж чадвал энэ улиралд 2 цом өргөнө. Селтик клуб өнгөрсөн жил мөн дотооддоо 2 цом хүртэж байсан бол энэ улирал амжилтаа давтахад ойрхон байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн