Ширээний теннисний багийн дэлхийн аварга эхэллээ



Шведийн Хальмстад хотноо ширээний теннисний 2018 оны багийн ДАШТ энэ сарын 29-нд нээлтээ хийлээ. Энэ удаагийн багийн ДАШТ-ний эрэгтэй багийн ТОП ангилалд Ази тивээс Хятад, Япон, БНСУ, БНАСАУ, Сингапур, Энэтхэг, Хонгконг, Тайвань, Европ тивээс Герман, Швед, Словени, Румын, Португал, ОХУ, Чех, Англи, Бельги, Беларусь, Франц, Хорват, Польш, Австри, Африк тивээс Египет, Америк тивээс Бразил улсууд оролцож байгаа бөгөөд нийт 24 улсын шигшээ баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг тус бүрийг тэргүүлсэн шигшээ багууд дунд шөвөгт шууд шалгарах бол хэсгийн 2 болон 3-р шалгарсан багууд дунд шөвгийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэй багийн төрөлд үнэмлэхүй аварга Хятадын шигшээ гол фаворит байгаа бол тэдэнтэй Япон, Герман, Швед, БНСУ-ын шигшээ багууд аваргын төлөө гол өрсөлдөгчид ажээ. Хятадын багт Олимп, Дэлхийн аварга Ма Лон багтаж байна.

Эмэгтэй багийн ТОП ангилалд мөн 24 улсын шилдэг бүсгүйчүүд өрсөлдөж байгаа бөгөөд багийн ДАШТ 4 сарын 29-нөөс 5 сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн