Реал Мадрид 3 дараалж финалд шалгарлаа



Аваргуудын лигийн хагас шигшээ шатанд Реал Мадрид клуб талбайдаа Бавари Мюнхен клубыг хүлээн авч 2-2 харьцаатай тэнцэж, хоёр тоглолтын үр дүнгээр шигшээд шалгарлаа. Ингэснээр Реал Мадрид клуб тасралтгүй сүүлийн 3 улирал аваргуудын лигийн шигшээд шалгарч байна.

Хариу тоглолтын баатар нь Реал Мадрид клубын довтлогч К.Бензема байсан бөгөөд тоглолтын 1-р үеийн 12 дахь минутанд мөргөж гоолдсон бол 2-р үе дөнгөж эхлэхэд багийнхаа 2 дахь гоолыг оруулсан. Харин зочдоос хамгаалагч Киммих тоглолт эхлээд 3 дахь минутанд тус тоглолтын эхний гоолыг оруулсан бол Х.Родризес 63 дахь минутанд багийнхаа 2 дахь, тус тоглолтын тэнцээний гоолыг оруулсан. Үүнээс хойш гоол ороогүй бөгөөд Бавари Мюнхен дахин нэг гоол оруулахад л финалд шалгарах байсан ч Реал Мадрид клуб тоглолтын сүүлийн хагаст сайн хамгаалснаар тоглолт 2-2 харьцаатай өндөрлөсөн. Ийнхүү Реал Мадрид клуб талбайдаа тэнцэж, айлын талбайд 2-1 харьцаатай ялсан үр дүнгээр шигшээд шалгарч байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн