Финикс Санс баг Серби мэргэжилтэн И.Кокошковыг ахлах дасгалжуулагчаараа томиллоо



НБА-н улирлын тоглолт өндөрлөж плэй-оффын тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл плэй-оффын гадна үлдсэн багуудад халаа сэлгээнүүд хийгдэж эхлээд байна. Дорнод бүсээс плэй-оффт шалгарч чадаагүй Шарлотт Хорнетс, Нью-Йорк Никс, Орландо Мэжик, Атланта Хаукс багууд дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Өрнөд бүсийн хомоол хамсан Финикс Санс баг улирал дуустал багийг түр удирдаж байсан Жей Трианог үүрэгт ажлаас нь чөлөөлж Юта Жаз багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан Серби дасгалжуулагч Игор Кокошковыг багийн ерөнхий дасгалжуулагчаар томиллоо. Тэрээр багийн ерөнхий менежер Серби дасгалжуулагчийг багтаа эргүүлэн авчирсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Игорын дасгалжуулагчийн карьер нь манай клубт өндөр түвшний туршлага авчирна. Тэр бол НБА-н баг удирдаж буй анхны Америк бус дасгалжуулагч болж байна. Игор бол гайхалтай дасгалжуулагч, тэр Словени улсын шигшээ багийг удирдаж 2017 оны Европын аварга болгосон бөгөөд энэ түрүү нь Словени улсын анхны Европын аварга цол байсан юм. Түүний баг бол үргэлж тоглогчдын хөгжилд анхаарал хандуулж, тоглолтын бүтээлч хэв маягийг харуулсан байдаг” хэмээн ярьсан байна.

НБА-н анхны Америк бус дасгалжуулагч болж буй 46 настай Серби эрхэм И.Кокошков бол 1992 оноос дасгалжуулагчийн карьераа эхлэж байсан бөгөөд 1999 онд далайн чанадад хөл тавьж, NCAA-н 1-р дивизионы Миссури Тигерс багийг дасгалжуулж байжээ. Харин НБА дэх дасгалжуулагчийн ажлаа 2000 онд Лос-Анжелек Клиперс багийн туслах дасгалжуулагчаар эхлүүлж байсан юм. НБА-д ажиллах хугацаандаа Лос-Анжелес Клиперс багаас эхлээд Дейтройт Пистонс, Финикс Санс, Кливленд Кавальерс, Орландо Мэжик болон Юта Жаз багуудын туслах дасгалжуулагчаар ажиллаж байжээ. Одоо харин анх удаагаа НБА-ийн ахлах дасгалжуулагчаар ажиллах гэж байна.

И.Кокошковын удирдах гэж буй Финикс Санс баг 2017-2018 оны улиралд НБА-н багуудаас хамгийн муу амжилтыг үзүүлсэн бөгөөд улирлын 82 тоглолтоос ердөө 21 хожил авсан. Финикс Санс баг бол И.Кокошковт шинэ баг биш, учир нь 2008-2013 оны улиралд энэ багт туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн