Серена Уилльямс Мадридын тэмцээнийг өнжинө



Энэ амралтын өдөр эхлэх Мадридын нээлттэй тэмцээнд алдарт теннисчин С.Уилльямс оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Мадридын нээлттэй тэмцээн бол С.Уилльямсын хувьд төрсний дараах анхны шороон гадаргуутай тэмцээн байсан боловч хангалттай бэлтгэлгүй гэж үзэн тэмцээнд оролцхоос татгалзсан байна. С.Уилльямс энэ он гарснаар Миамигийн нээлттэй тэмцээн болон Индиан Уэлльс тэмцээнд оролцсон боловч 3-р шатыг давж чадаагүй. Энэ нь түүний бэлтгэл хангалтгүй байгааг харуулж байна.

С.Уилльямсыг оролцохгүй болсонд тэмцээний зохион байгуулагч М.Сантана “харамсалтай байна” хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ “Серена бол бидний агуу аваргуудын нэг юм. Тэр үргэлж гайалтай тоглолтыг үзүүлж байдаг. Бид түүнтэй ирээдүйд Манзанарес теннинсний төвд уулзана гэдэгтээ итгэлтэй байна” гэж ярьжээ. Мадридын нээлттэй тэмцээн бол энэ сарын 28-нд эхлэх шороон гадаргуутай талбайд зохион байгуулагддаг цорын ганц Их Дуулга болох Ролан Гарросын томоохон сорилго болдог юм. Энд олон шилдэг теннисчид оролцдог.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн