Жеррард Шотландын Рейнжерс клубын дасгалжуулагч боллоо



Английн шигшээ баг болон Ливерпүүл клубын ахлагч асан, 37 настай Стивен Жеррард албан ёсоор Шотландын Рейнжерс клубын дасгалжуулагчаар томилогдож 4 жилийн гэрээ байгууллаа. Тэрээр клубын албан ёсны цахим сайтад өгсөн ярилцлагандаа “Надад Рейнжер клубын дараагийн менежер болсон нь нэр хүндийн хэрэг юм. Энэ энэ клубын түүх, уламжлалыг хүндэтгэж байна” гэжээ. Тэгвэл клубын захирал Д.Кинг хэлэхдээ “бид С.Жеррардыг дараагийн дасгалжуулагчаар томилон баталгаажуулсандаа баяртай байна. Бидний яриа эхнээсээ л маш эелдэг байсан. Стиви Рейнжерс клубыг зөв замд руу нь хөтлөх хүн гэдэгт итгэж байна” гэсэн байна.

Стивен Жеррардын хувьд 2016 онд зодог тайлаад төрөлх Ливерпүүл клубынхээ 18-аас доош насны багийг удирдаж байсан. Тэгвэл түүний дасгалжуулагчаар нь томилогдож буй Рейнжерс клуб Шотландын лигтээ улирал өндөрлөхөөс 3 тойргийн өмнөх байдлаар 65 оноотой 3-р байранд бичигдэж байгаа. Мөн 2011 оноос хойш дотоодын лигийнхээ цомыг хүртэж чадаагүй байна. Ямартаа ч С.Жеррардад Рейнжерс клубын цомгүй хар цувралыг зогсоох, мөн дотоодын лигтээ Селтик клубын ноёрхлыг зогсоох ажил хүлээгдэж байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн