Монголын триатлоны холбооны бага хурал боллоо



Монголын триатлоны холбооны бага хурал 5-р сарын 5-нд Улаанбаатар хотод хуралдлаа. Бага хурлаар Холбооны үйл ажиллагааны тайланг сонсож, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийг төлөвлөгөөг баталсан юм.
Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг дахин сонголоо.
Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Эйртранс" компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүү, дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, Хан-Уул дүүргийн БТСХ-ны дарга Д.Жаргалсайхан, SPS телевизийн захирал Н.Наранбат, “Арга билэг” группийн ерөнхий захирал З.Пүрэв-Очир, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Цолмон нарыг, Удирдах зөвлөлийн гишүүнээр Шадар сайдын бие төлөөлөгч А.Авирмэд, Эрдэнэт УБҮ-ийн санхүүч, спортын мастер Ч.Гансүх, "MCS Estates" компанийн албаны дарга, спортын дэд мастер Б.Зоригт, “Нью Саммит” компанийн захирал Д.Хоролсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Орхон аймгийн триатлоны холбооны тэргүүлэгч Н.Эрдэнэбилэг нарыг сонгов.

 

Эх сурвалж: Монголын Триатлоны Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн