Усанд сэлэлтийн өсвөрийн тамирчид урд хөршөөс 5 медаль хүртжээ



Хятадын Шанхай хотод зохиогдсон ‘’2018 Shanghai Swim Championships’’ тэмцээнд "Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор БСБ"-ийнхан C.Саранчимэг дасгалжуулагчтай тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээний өсвөрийн ангилалд зай тус бүрт 20-30 тамирчин өрсөлдөж хурд хүчээ сорьжээ.

Энэ тэмцээнээс Орчлон сургуулийн тамирчин Э.Эрхэс 200 ар төрлөөр Алтан медаль, Ш. Түшиг хүрэл медаль,  Виста клубын тамирчин А. Хосбаяр 100 өвөр, 200 өвөр төрлөөр хос Мөнгөн медаль, Ө. Амарсанаа 100 далайн гахай төрлөөр Хүрэл медаль тус тус хүртлээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн