Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ эхлэхэд 37 хоног үлдлээ



Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ анх удаа манай улсын хойд хөршид болох гэж байна. Тэр дундаа “Алтан цомын төлөө” анх удаа 32 багийнхан өрсөлдөж хурд хүчээ сорино. ДАШТ-ий тоглолтууд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд явагдана. 2018 оны ДАШТ ирэх 6-р сарын 14-нөөс 7-р сарын 15-ны өдрүүдэд үргэлжилэн явагдаж "Алтан цом"-ын эзэн баг тодорно. Хөлбөмбөгийн ДАШТ анх 1930 онд Уругвай улсад зохион байгуулагдаж тус улсын шигшээ Дэлхийн аваргын “Алтан цом”-ыг өргөж байсан түүхтэй. 2018 оны ДАШТ эхлэхэд 37 хоног үлдээд байна. Дэлхийн 5 удаагийн аварга Бразилийн шигшээ баг ДАШТ-д 21 дэх удаагаа буюу хамгийн олон удаа оролцож байгаа гэсэн статусаа дахин хадгалж үлдээд байгаа. Энэ удаагийн ДАШТ-д Исланд, Панамын шигшээ баг анх удаа оролцож байгаа юм. Аргентины шигшээ баг ДА-д нийт 16 удаа оролцохдоо 42 удаа хожиж байжээ. Тэд 140 оноотой (42 хожил, 14 тэнцээ, 21 хожигдол) бүх цаг үеийн жагсаалтын 4-р байранд буюу Бразил, Герман, Италийн ард бичигддэг юм. 1978, 1986 онд Аварга авсан тэд 1930, 1990, 2014 онуудад финалд хожигдож байв. Габриель Батистута 1994, 1998, 2002 онуудын Дэлхийн Аваргад нийт 10 гоол оруулж, гоолын жагсаалтыг тэргүүлдэг бол Марадона 8 гоолтой 2-т, Мэсси 5 гоолтой 5-р байранд бичигддэг байна. Харин Исланд, Панамын шигшээ багууд энэ удаагийн ДАШТ-д анх удаа оролцож байгаа. 2018 оны ДАШТ-д Хойд Америкийн аварга АНУ, Өмнөд Америкийн аварга Чили, Африк тивийн аварга Камерун, Далайн орнуудын аварга Шинэ Зеланд зэрэг улсын шигшээ багууд оролцохгүй өнжинө. Нидерланд, Итали, Чилийн шигшээ багууд ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод өрсөлдөөд хасагдсан юм. Мөн эдгээр багуудаас гадна хойд АНУ улсын баг болон Дэлхийн 4 удаагийн аварга Итали, Дэлхийн аваргаас 3 удаа дэд байрт шалгарч мөнгөн медаль хүртэж байсан Нидерландын багууд өнжихөөр болсон юм.

Зохион байгуулагч орон ОХУ-ын шигшээ баг ДАШТ-д шууд оролцох эрхтэй. Европ тивээс Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Португал, Серби, Испани гэсэн багууд хэсгээ тэргүүлэн шууд ДАШТ-д оролцоно. Тэгвэл нэмэлт эрхээр Хорват, Дани, Швед болон Швейцарийн багууд буурал тивийг төлөөлөн оролцохоор болсон юм. Африк тивийг Египет, Морокко, Нигери, Тунис, Сенегалын багууд төлөөлөн оролцоно. Хойд болон Төв Америк бүсээс Коста Рика, Мексик, Панамын шигшээ багууд төлөөлөх юм. Харин Өмнөд Америкийн бүсээс Аргентина, Бразил, Колумб, Перу, Уругвай, Ази тивээс Австрали, Иран, Япон, Сауди Араб болон Солонгосын багууд тус тус оролцохоор болсон юм.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий тасалбарыг 2 үе шаттайгаар худалдаанд гаргаж борлуулсан. Мэдээж тэмцээнийг зохион байгуулагч орон өөрийн улсын үзэгч, хөгжөөн дэмжигчдэд давуу эрх олгон тасалбарын үнийн хувьд харгалзсан үзсэн байна. Нэмэлт мэдээллийг дуулгахад Колумб, Бразил, Перу, Герман, АНУ, Мексик, Австрали, Аргентин, Их Британи болон Польш улс тасалбар худалдан авалтын тоогоор тэргүүлж байна.

 

Б.Санчир



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн