Самбо бөхийн Азийн аваргын өмнө шүүгчдийн сургалт эхэллээ



Самбо бөхийн насанд хүрэгчдийн 25 дахь удаагийн Ази тивийн АШТ Монгол улсад болно. Ази тивийн АШТ энэ сарын 10-14-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох юм. Өнөөдөр тэмцээний шүүгчдийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх сургалт болж байна. Энэ арга хэмжээнд 20 гаруй шүүгчид оролцож байна. Түүхийг сөхөн үзвэл Монгол улс, Азийн Самбо бөхийн холбоонд элсэн орсноос хойш 1993, 1997 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байжээ. Азийн аваргад Иран, Афганистан, Бангладеш, БНСУ, Япон, Тайвань, Узбекстан, Казакстан, Энэтхэг Туркменстан, Киргизстан, Тажикстан, Малайз БНАСУ зэрэг улсын баг тамирчид одоогийн байдлаар оролцохоор мэдүүлгээ албан ёсоор ирүүлжээ.

Тэгвэл Монголын Самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Ж.Баярсайхан тэргүүтэй тэмцээний удирдах зөвлөлийн гишүүд Тивийн аваргад эх орноо төлөөлөн оролцох өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, байлдааны самбо бөхийн төрлийн тамирчдыг бэлтгэж байгаа юм. Монгол улсад Самбо бөхийн холбоо үүсгэн байгуулагсны 50 жилийн ой тохиож байна. 

 

Эх сурвалж: Монголын Самбо бөхийн Холбоо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн