"Улаанбаатар марафон 2018" олон улсын гүйлт энэ сарын 19-ний өдөр болно



“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах гэж байна. Тав дахь удаагаа болох энэ тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах  юм. Сонирхогчын төрөлд 5000 метр гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500 метр гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна. Үзэгч та бүхэн амралтын нэг өдрөө гэр бүлтэйгээ, сэвэл найз нөхөд хамт олонтойгоо спортоор амьсгалан өнгөрүүлэхийг хүсвэл Улаанбаатар марафонд нэгдэж бүртгүүлээрэй.

 “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн онлайн бүртгэлийг www.ub-marathon.ub.gov.mnсайтаар болон нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд хариуцан явуулж байгаа юм. Мөн хагса марафон буюу 21, 42 км-ийн зайд уралдах оролцогчдыг Улсын их дэлгүүр, Шангрилла Молл, Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны байранд тус тус бүртгэж байна. Харин мэргэжлийн бус бусад зай төрөлд оролцох иргэдийг хотын дүүргүүдэд байгуулсан Штаб дээр бүртгэж байгаа аж. Энэ жилийн гүйлтэнд Кенийн өндөр зэрэглэлийн зургаан тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Их Британи, АНУ, БНГУ, Австрали, Нидерланд, Финланд, Канад, Итали зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлж оролцохоор болжээ. Марафон уралдааны 10, 21, 42 км-ийн зайд олон орны шилдэг тамирчид өрсөлддөг. Тэгвэл эдгээр зайн марафон уралдаанд оролцогчдын бүртгэлийг Улсын их дэлгүүр болон Шангрила моллд хийж албан ёсны чипийг хүлээлгэн өгч байгаа юм байна. Гэхдээ тэмцээн эхлэхээс өмнө бүртгүүлэн чипээ авсан оролцогч гэмтээхгүй ариг гамтай байлгахыг зохион байгуулагчид анхаарууллаа. Улаанбаатар марафоны бүртгэл энэ сарын 14-ний өдөр албан ёсоор хаагдана. Өнөөдрийн байдлаар онлайн нэгдсэн бүртгэлд 17.000 хүн бүртгүүлжээ. Нийт оролцогчдын тоо 34.000-аас давуулахгүй гэж холбогдох мэргэжилтэн хэллээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороо



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн