Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#6



 -Манчестер Юнайтед клуб Барселонагийн хамгаалагч Х.Пикиед 20сая еврог төлөхөд бэлэн гэнэ./Daily Express/

-Германы Волфсбург клуб Челсигийн хагас хамгаалагч А.Шюрлед 30сая еврогийн санал бэлдээд байна./Daily Mail/

-С.Кейлээ мөрний бэртэлд алдаад буй Боруссиа Дортмунд клуб хуучин Челси болон Реал мадридад тоглож явсан Л.Диарраг сонирхож эхэлжээ. Мөн түүнийг Италийн Интер анхааралдаа аваад байгаа ажээ./Bild/

-Английн Тоттенхам клуб шинэ довлогч хайж байна. Тэд Данни Ингс, Кристан Бэнтеке, Карлос Бакка болон Жэе Родригоз нарыг сонирхож байгаа ажээ. Тэгэхдээ тэд эхлээд Роберт Солдадогоо зарах гэнэ./Daily Mirror/

-Байер Леверкузенчууд багаасаа явахад бэлэн болоод буй Роберт Солдадог сонирхож байна./Express/

-Арсенал клуб залуу тоглогч Францис Кокүелинтай гэрээгээ сунгах тал дээр ярилцаж байгаа ажээ. Түүний гэрээ энэ зун дуусах юм./The Guardian/

-Францийн ПСЖ клуб Челсигийн Эден Азарийн төлөө 55сая еврогийн санал бэлджээ./Le Parisien/

-Европийн маш олон багийг араасаа гүйлгэж буй Норвегийн 16 настай тоглогч Мартин Өдегаард Реал Мадрид клубийг сонгохоор болсон байна./Drammens Tidende/

- Адидас компани Л.Мессийг  Байерн Мюнхенд авч ирэхийг хүсэж байна./El Economista/

-Реал Мадрид клуб энэ зун К.Бенземагаа Ливерпүүлд 50сая еврогоор зараад тэр мөнгөөрөө ПСЖ-н Э.Каваниг авах гэнэ./Daily Star/

-Италийн аварга Ювентус клуб энэ зун Шахтерийн Луйз Адрианог нэгтгэх хүсэлтэй байна./Tuttosport/

-Ливерпүүлийн хагас хамгаалагч Лукас Лейва энэ сардаа багтаан багаасаа явах хүсэлтэй ба Интертэй нэгдэж магадгүй гэнэ./ESPN/

-Албан Ёсоор МЛС-н Торонто клуб Ювентусийн довтлогч С.Жовинког худалдан авахаар боллоо. Тэрээр энэ зун багтайгаа нэгдэх ба 4 жилийн гэрээ хийжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн