Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#7



-Ливерпүүл клуб Реалийн Карим Бенземаг өөрсдийн "номер1" байгаа болгосон байна. Франц довтлогч дор хаяж 38сая еврогийн үнэд хүрнэ гэнэ./Metro/

- ПСЖ клуб Тоттенхамийн К.Эриксенийг ажиглаж эхэллээ./BT/

-Манчестер Сити Дортмундын Марко Роесын төлөөх тулаанд Арсенал болон Реал Мадрид гэсэн клубуудтай нэгдлээ. Герман тоглогчын худалдан авах үнэ нь 20сая фунт билээ./Daily Star/

-Челси клуб А.Шюрле болон М.Салах нараа явуулаад Фиорентиногийн Хуан Куадрадог авахад бэлэн байна. Колумб тоглогчыг худалдаж авах үнэ нь 35сая евро боловч Челси түүнд 27сая еврог л төлөх боломжтой гэнэ./Daily Mail/

-Атлетик Билбао болон Интер Милан клубууд Реал Мадридийн хагас хамгаалагч А.Иеаррамендиг сонирхож байгаа ажээ. /AS/

- Арсеналчууд Ньюкастлийн С.Тиотед 9сая фунтийн санал тавихад бэлэн бөгөөд Кот И'Вар тоглогч долоо хоногийн 80.000 фунтийн цалин хүсэж байгаа ажээ./Daily Star/

-Тоттенхам баг Алжирын шигшээ багийн 26 настай довтлогч Слим Слиманид 6сая фунтийн санал тависан байна./Daily Star/

- Арсенал болон Манчестер Юнайтед клубууд Вияареалийн хамгаалагч Габриел Паулистагын төлөө өрсөлдөж байна. Түүнийг 20сая еврогоор л авах боломжтой ажээ./Evening Standard/

- Наполи клуб КПР-н 25 настай Голланд хагас хамгаалагч Л.Ферийг авахыг санаархаж байна./Tuttosport/

-АСМилан клуб шинэ довтлгч хайж байгаа бөгөөд тэд Сампдориагын Стефано Окакаг сонирхож эхлээд байна./Corriere dello Sport/

- Италийн Парма клуб  хоёр шинэ тоглогчдыг зээлээр авлаа. Тэд Португаас довлогч С.Варела болон Атлетикогийн Кристан Родригез нарыг авчээ.

-Албан Ёсоор: Францийн Монако клуб Бенфикагаас Бернардо Силваг 15.75сая еврогоор авснаа зарлалаа.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн