Slam dunk-н тэмцээнд оролцох тоглогчдын нэр тодорлоо



НБА-н бүх оддын тоглолтын хамгийн сонирхолтой тэмцээн болох Slam Dunk-н тэмцээнд оролцох тоглогчдийн нэр тодорлоо. Энэ удаагийн тэмцээнд 4 тоглогч оролцохоор болсон бөгөөд  тэдгээр нь Орландо Мэжик багийн Виктор Оладипо, Миннесато Тимберволвес багийн Зак Лавин, Милваукее Баксын Яаннис Антетокоумпо, Брүүклин Нэтсийн Мэйсон Пламли нар юм.

Пламлигын хувьд сурагч байхдаа Бүх америкын ахлах сургуулиудын тохолтын тэмцээнд орж 2-рт байр эзэлж байсан. Энэ улиралд түүний хувьд тийм ч хүчтэй итгэмээргүй тохолтыг хийгээгүй ч гэсэн Бүх оддын тоглолтыг зохион байгуулж байгаа багийн тоглогч гэдгээрээ  онцгойрч байна.

Харин “Грек аймшиг” Яаннис Антетокоупмогын хувьд  түүнийг өндөр бие, урт гарныхаа тусламжтайгаар ямар нэгэн ер бусын юм хийнэ гэж хүмүүс горьдож байгаа.

Энэ удаагын Слэм Данкын тэмцээний гол өрсөлдөөн Оладипо, Лавин нарын хооронд өрнөх боловуу. Оладипогын хувьд НБА-н драфтад орохоосоо өмнө  байрнаасаа 110 см өндөр үсэрч, хүмүүсийг уулга алдуулж байсан. Мөн энэ улиралд хамгийн олон гоёмсог тохолтуудыг хийсэн тоглогч.

Үлдсэн нэг өрсөлдөгч болох Залуу чоно Зак Лавин бол НБА-д орж ирэхээсээ ч  өмнө өндөр үсрэлт, тэсрэлт, гоёмсог тохолтуудаараа нэрд гарсан залуу. Түүнийг энэ жилийн тохолтын тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэж  хөгжөөн дэмжигчид үнэлэж  байна.  Лавин НБа-д орж ирснээсээ хойш тоглолтын дундуур тийм айхтар тохолтуудыг хийгээгүй ч, Слэм Данкын тэмцээн дээр өөрийгөө юу хийж чадахаа жинхэнэ утгаараа харуулах бизээ.

Харин тэмцээний дүрмийн хувьд өөрчлөгдөх нь тодорхой болсон. Өнгөрсөн улирлын баг болгон хуваасан дүрэм нь үзэгчдэд төдий л таалагдаагүй бөгөөд юу болоод байгааг ч ойлгоогүй хүмүүс олон байсан юм. Дүрмэнд яг ямар өөрчлөлт оруулсан нь одоогоор нууц хэвээр байна.    



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн