Анатоли Тимошук Монголын тамирчин А.Мөрөнгийн фэн гэдгээ илэрхийллээ



Украйны алдартай хөлбөмбөгчин Анатоли Тимошчукыг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр одоо ОХУ-ын Зенит багт тоглодог бөгөөд Европын болон Украйны шилдэг хөлбөмбөгчин, Украйны хамгийн нөлөө хүндэтгэл бүхий тоглогч юм. Тэрээр ФИФА болон бусад олон улсын мэдээллийн сайтууд дээр тавьсан Монголын хөлбөмбөгчин А.Мөрөнгийн тухай мэдээлэл, түүний амжилтын замнал хичээл зүтгэлийг уншаад түүнтэй уулзах тун ч их хүсэлтэй байсан бөгөөд түүний фэн болсон юм. 

Анатоли Тимошчук бол олон улсад болж буй бүхий л мэдээллийг тун ч их сонирхдог бөгөөд ОХУ-ын хөрш болох Монгол улсын хөлбөмбөгийн хөгжил түүний нөхцөл байдлыг маш ихээр сонирхдог юм. 

2015 оны 1-р сард Катард болсон Зенит болон Катарын алдартай Ал Шахаха багуудын нөхөрсөг тоглолтын үесээр А.Мөрөнгийн менежертэй уулзан түүний өмсгөл жерситэй болох хүсэл нь биелсэн юм. Анатоли Тимошчук А.Мөрөнг мэддэг болсоноос хойш буюу 1 жилийн хугацаанд түүний өмсгөлийг авахыг хүсэж байсан нь ийнхүү биелсэнд тун ч таатай бас баяртай байснаа нуусангүй. 

Ийм сайхан мэдээг хүргэж байгаадаа би тун ч их баяртай байгаа бөгөөд Монголын минь хөвгүүд тун удахгүй Дэлхийд танигдах болноо. Бид харин тэднийгээ урам зоригоор дүүрэн дэмжих хэрэгтэй шүү. 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн