Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#8



-Реал Мадридын хамгаалагч Серхио Рамос клубын зүгээс тавьсан шинэ гэрээний саналд татгалзсан хариу өгчээ.Испани хамгаалагчыг Арсенал, Челси болон Манчестер Юнайтед клубууд сонирхож байгаа билээ./Daily Express/

-Италийн Рома клуб М.Салахыг 18 сарын хугацаатай зээлээр авахыг хүсэж байгаа бөгөөд 2016 оны зун жинхлэх хүсэлтэй байгаа ажээ./Evening Standard/

-Ливерпүүлийн бай болоод байсан Барсагийн хамгаалагч Мартин Монтояа Францийн Марсель клубруу шилжхэд ойрхон болсон гэнэ./talkSPORT/

-Хуучин Реал Мадридын дасгалжуулагч байсан өдгөө 55 настай Бернд Шюстер Ньюкастл клубтай ярилцаж эхэлсэн байна./talkSPORT/

-Манчестер Юнайтед клуб хуучин Челсид тоглож байсан одоо Вольфсбургын "Од" нь болоод буй Бельги залуу Кевин Де Бруйнег сонирхож эхэлсэн байна./Daily Star/

-КПР баг Интерийн "Муу залуу" Д.Освалдог авахыг хүсэж байгаа гэнэ. Тэрээр АПЛ-н Соутхамтенд данстай билээ./Daily Star/

-Челси клуб Ювентусын залуу Пол Погбагын араас хөөцөлдөж эхэллээ. Тэд Франц залууд "Бэлэн мөнгө + Тоглогчид" гэсэн санал тавих гэнэ. Энэ наймаанд А.Шюррле эсвэл Рамирес болон Жон Оби Микел нар өртөж болзошгүй./Daily Express/

-Албан Ёсоор: Арсенал клуб Польшийн Легиа Варшаваас Кристиан Биеликийг 2.5сая фунтээр худалдан авлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн