Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#9



-Челси клуб Шахтёрийн хагас хамгаалагч Дуглас Костагын төлөө 21сая еврогийн санал бэлдсэн байна./Daily Mail/

-Тоттенхамчууд Днипро багийн вингер Е.Коноплянкаг өөрсдийн эгнээнд нэгтгэхийн хичээх болсон гэнэ. Спурсчууд энэ наймааг 9сая еврод хийхийг хичээж байгаа ажээ./Daily Express/

-Сванси Сити клуб В.Бониг зарсан мөнгөө Франц хагас хамгаалагч Ян М'Вилад зарцуулах гэнэ. 24 настай залуу Рубин Казанаас Интер Миланд зээлээр тоглож байгаа бөгөөд Италийн баг үлдээхэд бэлэн байгаа юм./Daily Mirror/

-АСМиланы хуучин од А.Патод АПЛ-н КПР баг санал тавьжээ. Гэхдээ эхлээд түүний цалинг бууруулах хэрэгтэй гэжээ. Бразил залуугын хувьд Коринтиансаас Сао Паулод зээлээр тоглож байгаа билээ./Daily Mail/

-Манчестер Юнайтед клуб энэ зун чөлөөт агент болох Дани Алвесийг багтаа элсүүлэхэд итгэлтэй байгаа гэнэ. Учир нь тэд хуучин багийн анд В.Валдесаар ятгуулах гэнэ./Daily Express/

-Арсенал клуб Ромагын 26настай Бельги хагас хамгаалагч Р.Найнгголанд 26сая фунт төлөх гэнэ. Гэхдээ Манчестер Юнайтед болон Челси клубууд хүчтэй өрсөлдөөн өрнүүлж байна./Daily Express/

-Челси баг Фиорентинагийн хагас хамгаалагч Хуан Куадрадод эцсийн санал болох 23сая фунтийг хүргүүллээ. Хэрвээ энэ наймаа амжилттай болвол М.Салахыг зарж болно гэнэ. Египет залууг Рома клуб ихээр сонирхож байгаа./Daily Express/

-Улаан Чөтгөрүүд энэ зун Ромагаас Кевин Стрүүтман, Дортмундаас Маттс Хуммелс болон Гэгээнтүүдийн Найтаен Клайне нарыг авахыг хүсэж байна./Daily Express/

-Реал Мадрид клуб Круйзерогоос хагас хамгаалагч Лукас Силваг авч 6.5 жилийн гэрээ хийхээр болсон байна.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн